Интернэтийн хамгийн тэнэг “хууль”-тай 10 орон :|: Hack
2013-07-12
Интернэтийн хамгийн тэнэг “хууль”-тай 10 орон
 “Интернэт”-ийн түүхэн дэх дэлхийн шилдэг рекордууд-ын тухай нийтлэлийг хүргэж байсан “PLAYSKULL” - энэ удаа Интернэтийн хамгийн тэнэг “хууль”-тай 10 орны тухай хачирхалтай мэдээллийг СОНИН ХАЧИН булангийнхаа ээлжит нэгэн “хачир”-аар сонгон хүргэж байна.

10. Арабын Нэгдсэн Эмират Улс

Тус улсад порно болон чат, танилцах зарын сайтууд мөн “Skype”-тай ижил төрлийн үйлчилгээ үзүүлдэг апликэйшнүүдийг хуулиар хориглосон байдаг бөгөөд “муур”-тай ижил утгатай үг буюу муурын төрлийн амьтны нэрийг бичих, хайх, материал хайх тохиолдолд тухайн үйлдлийг автоматаар няцаах тохиргоо хийгдсэн байдаг ажээ. Мөн “Wikipedia” хуудсуудыг блоклосон байдаг гэнэ.


“Hetta” хэмээх онлайн сэтгүүлийн сайт ажиллуулдаг Ахмен Мохаммед бин Гариб гэгч тухайн улсад ийнхүү хориглосон медиа хуулийг зөрчсөн маргаантай асуудал үүсгэснийхээ хариуд $5400 доллараар торгуулж байсан тохиолдол байдаг ажээ. Үүний нэгэн адил интернэттэй холбоотой Исламын энэхүү хуулийг зөрчсөн хэн ч шоронд хоригдохоос эхлээд ялын дуу сонсдог байна.

9. Йордан

2010 онд Йорданы засгийн газраас ажлын цагаар ажлаа хийлгүй интернэтээр хэсүүчилж суусан төрийн албаны үйлчилгээ үзүүлдэг бүх газрын 48 хүртэлх мэдээллийн сайтуудад эрхийг блокложээ. Түүнчлэн интернэт кафенуудад хар тамхи, мансууруулах бодисын хэрэглээ, мөрийтэй тоглоомын, шашины үзэл сурталд сөргөөр нөлөөлсөн болон порно сайтуудад орохыг хориглосон програм суулгах үүрэг өгсөн байна. Энэхүү програм нь тухайн кафегаар үйлчлүүлсэн интернэт хэрэглэгч хүн бүрийн нэр, иргэний бүртгэл болон хэдэн компьютер дээр суусан гэх зэрэг электрон мэдээллийн санг 6 сар тутам хадгалдаг тохиргоотой юм байна.


Хэрэв эдгээр хуулийн заалтыг үл тоомсорлон зөрчсөн тохиолдолд мөнгөн торгууль ноогдуулахаас эхлээд албадан хөдөлмөр эрхлүүлэх хүртэлх шийтгэлийг оноодог байна. Энэ төрлийн мэдээлэл нийтэлсэн сэтгүүлч, зохиолчийг хүртэл хэрэгт татан шалгадаг ажээ.

8. Өмнөд Солонгос

Өмнөд Солонгост аливаа мэдээлэлд коммент үлдээх, ямар нэг блогт мэдээ нийтлэх зэрэг үйлдэл хийх тохиолдолд иргэний бичиг баримт дээр бичигдсэн өөрийн жинхэнэ нэрийг заавал бичдэг онлайн хууль байдаг ажээ. Хуурамч нэрээр буюу товчилсон, хоч нэрээр коммент үлдээвэл тухайн бичлэгүүдийг тэр даруй устгах арга хэмжээ авдаг байна. Ямарсайндаа л “Google”-ээс энэ хуулийг буруушааж “Youtube”-ийн солонгос хувилбарт коммент бичиж, видео аплоад хийдэггүй тохиргоотой зүгээр л хүссэн бичлэгээ үздэг болгох саналыг хүргүүлсэн байхав дээ.


Тодорхойгүй, хуурамч нэрийн доор коммент үлдээж энэ хуулийг зөрчсөн хүн 5 жил хүртэл шоронд хоригдох ял авах бөгөөд үүнийг нь 100.000 гаруй хүн үзсэн байх юм бол ялын хэмжээ улам нэмэгддэг гэнэ. Хэргээ хүлээн зөвшөөрсөн тохиолдолд 3 хүртэлх жилээр шүүх, цагдаагаар нилээн “гүйдэг” сурагтай.

7. Куб

Кубын засгийн газраас хувийн буюу гэртээ интернэттэй байх эрхийг хориглосон байх агаад зочилсон сайтуудынхаа түүхийг хадгалах хориотой, мөн зарим нэг IP хаягуудыг нь автоматаар блоклодог хууль байдаг гэнэ. Энэ нь тухайн оронд интернэтийн сүлжээ өндөр үнэтэй хүрдэг болон Америкаас тус улсад үзүүлж буй шахалт, дарамттай холбоотой гэдгийг “Castro & Co” мэдэгдсэн ажээ.


Хувийн чанартай онлайн үйлчилгээ авсан хүнд 5 хорих ял оноох бөгөөд эсэргүүцсэн мэдээ мэдээлэл нийтэлсэн хүнд 20 хүртэлх жил чанга дэглэмтэй шоронд ял эдлүүлэх шийтгэл өгдөг гэнэ.

6. Энэтхэг

2006 онд тус улсын засгийн газраас “Computer Emergency Team” буюу интернэтийн орж гарч буй бүхий л датаг хянах багийг байгуулжээ. 2008 онд интернэтийн үйлчилгээнд засгийн газраас тавих хяналт замбармаагаа алдаж порно сайтуудаар орохыг хатуу хориглосон хуулийн заалтыг гаргасан байна.


Засгийн газрын хоригийг эвдэж порно сайт үзэх юм бол 5 жил хорих ял авах бөгөөд хоёр дахь удаагаа давтан үйлдвэл 7 жил хорих буюу $22.000 доллараар торгох арга хэмжээ авдаг аж. Мөн хэнд ч хэрэггүй, хэн нэгнийг залхаасан и-мэйл, спам илгээвэл 2 жил хорих ял авдаг гэнэ. 

5. Бирм

Зүүн Өмнөд Азийн томоохон улсын нэг болсон Бирмд интернэтийн хурдыг “супер удаан” байлгаж хянах интернэтийн тогтолцоог бүрдүүлсэн гэнэ. Засгийн газрын зөвшөөрөлгүйгээр ямар нэг модем импортлохыг хориглосон байх агаад порно, улс төр, хүний эрх, эрх чөлөөний тухай болон ардчилсан үзлийг сурталчилсан сайтуудад хориг тавьсан байх аж.


Хэрэв энэ хоригийг зөрчвөл 15 жил шоронд суух ялаар шийтгүүлэх юм байна.

4. Морокко

Энэ улсад интернэтийн үйлчилгээг хазаарласан албан ёсны хууль тогтоомж хараахан байхгүй ч засгийн газар хүсвэл ямар ч сайтыг блоклодог гэнэ. “WordPress”, “Tumblr”, “Google Earth”, “Youtube” зэрэг блог, сайтуудыг хориглосон байх ажээ. Тус улсад язгуур угсаа, хатад хаадын гэр бүлийн тухай ярьж, бичих нь төдий л таатай биш бөгөөд улс төрийн салан тусгаарлалтыг бол бүүр ч таашаадаггүй ажээ.


Үүний улмаас буюу сэтгүүлч Мохаммед Ражи Мороккогийн хааныг шүүмжилсэн утгатай нийтлэл бичсэнээрээ 2 жил хорих ял, мөн сэтгүүлч / блогчин Хассан Берхун хар тамхи, мансууруулах бодисны хууль бус наймаа эрхлэгчид болон авилгалтай холбоотой нийтлэл бичсэнийхээ хариуд 6 сар хорих ял тус тус авчээ.

3. Афганистан

Афганистаны нийт иргэдийн 1% нь интернэт хэрэглэдэг бөгөөд олон нийтийн “Facebook”, “Twitter”, “GMail” зэрэг сүлжээ сайтууд болон мөрийтэй тоглоом, секс, архитай холбоотой мэдээлэл бүхий сайтуудыг албан ёсоор хориглосон байдаг ажээ. Мөн Афган уламжлалыг зөрчиж, эмэгтэйчүүдийн эрхийг сурталчилсан ёс бус сайтуудыг блоклосон байдаг юм байна.


2008.01 сард сэтгүүлчийн ангийн оюутан Парвез Камбакшийг эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалсан агуулга бүхий контент татаж авсан гэсэн хэргээр цаазаар авах ял оноосон байна.

2. Хятад

Интернэтийн хамгийн хатуу болон олон заалттай хамгийн тэнэг хуультай орны №2 орноор интернэтийн 30 гаруй дүрэм журмыг дагаж мөрддөг Хятад улс орж байна. Интернэт кафенуудад тухайн үйлчлүүлэгчийн товчлуурын даралт бүрээс эхлээд хэнтэй юу гэж харилцсан бүх чатын түүхийг хадгалж авахын зэрэгцээ онлайнаар ямар тоглоом тоглож, хаашаа ямар и-мэйл илгээснийг хүртэл бүртгэдэг байна. Үгээр зэвсэглэн "ардчилсан" үзлийг түгээсэн контентийг хориглодог бөгөөд “Facebook” сайтыг блоклосон байдаг ажээ.


Эдгээрийг зөрчсөн этгээдэд $1800 хүртэлх долларын торгууль оноохоос гадна хэдэн жил, бүр чанга дэглэмтэй хориход ял эдлүүлэх тушаал гаргадаг байх юм. Мөн тамладаг, албадан хөдөлмөр хийлгэдэг гэсэн цуу ч байх юм.

1. Иран

2008 оноос хойш Иранд “Facebook”, “Youtube” сайтаас эхлээд 5 сая гаруй вэбсайтад орохыг хориглоод байгаа юм. Өрхийн интернэтийн хамгийн дээд хурд нь 128 килобайт байх ба албан байгууллага, сурталчилгааны студийнх 2 мегабайт хүртэлх хурдаар интернэтийн үйлчилгээг авдаг ажээ. Засгийн газраас нь интернэтийн эрх олгохын өмнө тухайн компаниас Лалын шашиныг эсэргүүцсэн сайтыг блоклосон байх шалгуурыг тавьдаг байна.


Хэрэвзээ засгийн газраас тогтоосон интернэтийн энэхүү журмыг зөрчвөл 15 хүртэлх жил хорих ял авахаас эхлээд бүр үхэх ч ялтай гэнэ. Интернэттэй холбоотой хамгийн ноцтой хэрэг нь Персийн блогчдын эцэг гэгддэг Хоссейн  Дерахшаны хэрэг бөгөөд түүнийг 2008 онд үл мэдэгдэх шалтгаанаар баривчилж 2 жил саатуулсны эцэст Ираны “Эвин” шоронд 9.6 жил хорих ял ногдуулж байжээ.

Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax